Бид "LBB MONGOLIA" нь "LBB Cell Beauty" брэндийн Монгол дахь салбар албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.
LBB брэндийн эрхэм зорилго "Дээд зэрэглэлийн чанарыг боломжийн үнэтэй хослуулж, хүн бүрийг хамгийн сайн арьс арчилгааг хүртэх боломжтой болгох" юм. Туршлагатай, чанартай спа эмчилгээ ихэнхдээ өндөр зардал, цаг хугацааны хөрөнгө оруулалтыг шаарддаг. Тиймээс LBB мэргэжлийн эмчилгээг гэртээ хийх боломжтой спа-д суурилсан арьс арчилгааны брэндийг бүтээсэн.
LBB Spa нь Америк, Европ, Швейцарь дахь дэлхийн хамгийн шилдэг 0.1% гишүүнчлэлтэй спа болох Swiss Perfection Spa-г Солонгост анх нэвтрүүлж 20 жилийн турш Солонгост спа үйл ажиллагаагаар дамжуулан арьсыг судалж, Солонгосын гоо сайхны салбарын тэргүүлэгчдийн нэг байсаар байна. Энэхүү 20 гаруй жилийн турш судалсан арьсны гоо сайхны мэдлэгийг олон хүнд хялбар, хурдан, үр дүнтэй туршиж үзэх боломжийг олгох зорилгоор олон жилийн турш олон удаагийн туршилт, алдааг даван гарч, хөдөлмөрлөсний дүнд “spa-based aesthetic skincare brand LBB” буюу спа-д суурилсан гоо сайхны арьс арчилгааны брэндийг нээсэн нь ийнхүү та бидний гарт ирээд буй билээ.
Хязгааргүй эргэцүүлэл болон судалгааны үр дүнг LBB-ийн нэг сав гоо сайхны бүтээгдэхүүнд багтаасан. LBB бүтээгдэхүүнүүд нь антиоксидант хамгаалалт, арьсны асуудлыг сайжруулах, хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд төгс тохиромжтой. Түүнчлэн EWG-ийн аюулгүй байдлын стандарт болон байгаль орчинд ээлтэй, веган гоо сайхныг баримталдаг.